Хиймэл оюуны тусламжтай “хүн бүр программ зохиогч” болох боломж нээгдэж буйг Nvidia компанийн захирал хэлэв

2023-06-01

Хиймэл оюуны технологийн тусламжтай программ зохиох ажил улам бүр хялбар болж буй тухай Nvidia компанийн гүйцэтгэх захирал Йенсен Хуан өчигдөр ярьжээ.

Энэ үйл явц нийгэм дэх “дижитал хуваагдал”-ыг арилгаж, технологийн хөгжлийг хүн бүр тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой болгож байгааг тэр онцолсон байна.

“Одоо хүн бүр программ зохиох боломжтой болсон. Компьютерт хүслээ хэлэхэд л хангалттай” гэж Тайванийн нийслэл Тайпэй хотод болж буй Computex чуулганд оролцохдоо Хуан хэлжээ.

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар хурдтай өсөж, бараг нэг их наяд ам.долларт хүрээд байгаа.

Хиймэл оюуны технологи хөрөнгө оруулагчдыг хамгийн их татдаг салбар болсонтой энэ нь холбоотой.

Nvidia компанийн үйлдвэрлэдэг процессоруудыг ChatGPT зэрэг орчин үеийн хиймэл оюуны системүүд өргөнөөр ашигладаг юм.

Өчигдрийн арга хэмжээний үеэр Хуан хиймэл оюуны технологид зориулсан хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн болон санаачилгаа танилцуулсан байна.

Тухайлбал Nvidia компани одоо зар сурталчилгааны аварга WPP компанитай хамтран хиймэл оюунаар сурталчилгаа зохиолгох платформ бүтээж эхэлжээ.

“Тооцоолуурын эрин үе бүхэн өмнө нь боломжгүй байсан ямар нэг зүйлийг боломжтой болгодог. Хиймэл оюуны технологи дараагийн эринийг эхлүүлж буй нь тодорхой” гэж Хуан энэ үеэр хэлсэн юм.

Анхааруулга: Энэхүү нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс хуулбарласан болно. Дахин хэвлэх зорилго нь илүү их мэдээлэл хүргэх явдал юм. Энэ нь энэ вэбсайт нь түүний үзэл бодолтой санал нийлж, үнэн зөвийг нь хариуцна гэсэн үг биш бөгөөд хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ сайтын бүх эх сурвалжийг интернетээс цуглуулсан бөгөөд хуваалцах зорилго нь зөвхөн таны судалгаа, лавлагаа юм.Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчил байвал бидэнд мессеж үлдээнэ үү.