Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, инженерүүдийн ур чадварын V тэмцээн боллоо

2023-06-01

IKON.MN
 

ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын хамт олон “Компьютерын сүлжээний улсын XI олимпиад”, “Инженерүүдийн ур чадварын V тэмцээн”-ийг 2023 оны 05 сарын 06-наас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

 
 

Тэмцээний оюутны төрөлд 3 оюутан 300 оноогоор тэргүүлж эхэлж бодож submit хийсэн онооны самбарын оноогоор байр эзлүүллээ.

 
  • 1-р байрт МУИС-ийн ХШУИС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Ц.Ганболд
  • 2-р байрт ШУТИС, МХТС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пунцагдорж
  • 3-р байрт ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан М.Жүгдэрнамжил
  • Тусгай байрт:  
    • МУИС-ийн ХШУИС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Г.Дүгэрсүрэн
    • ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан Н.Даваадорж нар эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнуулжээ. 
 
 
 
 

Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын V тэмцээний инженерүүдийн төрөлд:

  • 1-р байрт Юнител группийн инженер Т.Билэгдэмбэрэл
  • 2-р байрт Оюу толгой ХХК-ийн инженер Б.Энхбаяр
  • 3-р байрт Үндэсний дата төвийн инженер Г.Ган-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 
 
 
 

Олимпиадын үйл ажиллагааг дэмжин илтгэл тавьж оролцсон илтгэгч нартаа баярлалаа. 

 
 
 

Мөн тэмцээнийг ивээн тэтгэсэн Голомт банк, Юнител групп, хамтран зохион байгуулсан Үндэсний дата төв, Систем центр, MNNOG компанийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. 

Анхааруулга: Энэхүү нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс хуулбарласан болно. Дахин хэвлэх зорилго нь илүү их мэдээлэл хүргэх явдал юм. Энэ нь энэ вэбсайт нь түүний үзэл бодолтой санал нийлж, үнэн зөвийг нь хариуцна гэсэн үг биш бөгөөд хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ сайтын бүх эх сурвалжийг интернетээс цуглуулсан бөгөөд хуваалцах зорилго нь зөвхөн таны судалгаа, лавлагаа юм.Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчил байвал бидэнд мессеж үлдээнэ үү.