Засгийн газрын хуралдаанаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрлийг батална

2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус хуралдаанаар Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай, “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар товлосон байна.

Нийт 40 орчим асуудал хуралдааны товд багтсан аж.

Анхааруулга: Энэхүү нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс хуулбарласан болно. Дахин хэвлэх зорилго нь илүү их мэдээлэл хүргэх явдал юм. Энэ нь энэ вэбсайт нь түүний үзэл бодолтой санал нийлж, үнэн зөвийг нь хариуцна гэсэн үг биш бөгөөд хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ сайтын бүх эх сурвалжийг интернетээс цуглуулсан бөгөөд хуваалцах зорилго нь зөвхөн таны судалгаа, лавлагаа юм.Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчил байвал бидэнд мессеж үлдээнэ үү.